Бидний тухай

“ОБ Пластик ” ХХК нь 2005 оны 3-р сарын 25нд гадаад худалдаа, сав баглаа боодлын үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулахаар 100% дотоодын хөрөнгө оруулалттайгаар хан-уул дүүргийн 011-р цэргийн ангийн грашд анх үйл ажиллагаагаа явуулахаар эхлэж байлаа.

Анх 10-аад ажилтантай 5 машинтайгаар гялгар уут үйлдвэрлэх ажлаа эхэлж байсан бол өдгөө 130-аад ажилтантай тоног төхөөрөмжийн шинэчлэлтийг жил бүр хийж 70-аад машин тоног төхөөрөмжтэй болж өргөжин 2011онд Улаанбаатар хот болон орон нутгийн 600 гаруй харилцагч байгууллагатай хамтран ажиллаж байсан бол 2018 оны жилийн эцэст энэ тоо 2000 гаруйд хүрсэн байна.

Манай хамт олон бүх төрлийн талх, нарийн боовны хэвлэлтэй болон хэвлэлгүй нийлэг уут, супермаркетын тор, ундаа усны багцлагч рулон, бууз банш болон бүх төрлийн бараа бүтээгдэхүүний гялгар уут, сав баглаа боодлыг хэрэглэгчдийнхээ хүссэн загвар, хэмжээ, сонголтоор захиалгаар үйлдвэрлэн нийлүүлж байна.

Бидний Хэтийн зорилго:

Хэрэглэгч, харилцагчидаа дээдэлдэг, Монголдоо эрүүл ахуйн шаардлагад нийцсэн гялгар уут, сав баглаа боодлыг үйлдвэрлэгч, борлуулагч, зах зээлд нэвтрүүлэгч тэргүүний компани болохыг эрмэлзэнэ.

Бидний эрхэм зорилго:

Олон улсын стандартад нийцсэн нийлэг сав баглаа боодлыг Монголдоо үйлдвэрлэж, сав баглаа, боодлын салбартаа тэргүүлэгч компани байхад оршино.

Бидний уриа:

Монголчууд бид чадна

Байгууллагын үнэт зүйл:

Чадварлаг, мэргэшсэн боловсон хүчин

Бидний давуу тал

Эрхэм харилцагч та бүхнийхээ итгэлийг зүтгэлээр хариулж, чанартай бараа бүтээгдэхүүн үйлчилгээг түргэн шуурхай нийлүүлэх болно.

Бидний амжилтын үндэс бол чанар юм

01. Дотооддоо үйлдвэрлэх болсноор таны цаг хугацаа болон гадагшаа чиглэсэн валютын урсгалыг хэмнэнэ.
02. Сүүлийн үеийн дэвшилтэт тоног төхөөрөмжийг үйлдвэрлэлдээ нэвтрүүлэн, мэргэшсэн боловсон хүчнээр хангагдсан учир уутанд чанарын баталгаа гаргана.
03. Улсын мэргэжлийн хяналтын лабораторт түүхий эд, бараа бүтээгдэхүүнээ жил бүр шинжилгээнд хамрагдуулан таны эрүүл мэнд аюулгүй орчин нөхцөлийг бүрдүүлсэн уутыг үйлдвэрлэнэ.
04. Таны захиалгыг түргэн шуурхай , чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэнэ.
05. Таны захиалгат бараа бүтээгдэхүүний загвар дизайныг мэргэжлийн түвшинд сэтгэл ханамжийн баталгаатайгаар хийж гүйцэтгэнэ.
Он цагийн хэлхээс: